Наадамчид, иргэдийн анхааралд: 

Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо, 12, 13-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 


2020 оны 07 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. 

Салхи: Баруун болон зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. 


2020 оны 7 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст хална.