МӨНХСҮХИЙН ХИШИГМАА
07 сарын 07, 2022
Үндэсний их баяр наадмаар 9 хоног амрах билээ. Эдгээр өдрүүдэд аймгууд, хөдөө орон нутагт болох үйл ажиллагаануудыг танилцуулъя.
"Торгоны зам-Хархорум хот"
Аялал жуулчлал, соёлын эвент долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумд болно.

Олон улсын урлаг технологийн наадам
Дорноговь аймгийн Төхөмийн хөндийд долдугаар сарын 15,16-нд Олон улсын урлаг технологийн наадам болно. Энэ үеэр пуужин нислэг, дроны уралдаан зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах аж.
Ёохорын наадам
Энэ сарын 17,18-нд Хэнтий аймгийн Батширээт сумд "Ёохорын наадам" зохион байгуулахаар болжээ.

Сарлагийн баяр
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд "Сарлагийн баяр" зохион байгуулахаар болжээ. Сарлагийн баяр энэ сарын 20-нд болох юм.

Үйл ажиллагаануудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
Эх сурвалж: Аялал жуулчлалын хөгжлийн төв
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.