МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар МУИС-ийн хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 2017-2018 оны хичээлийн жилийг бүх шатны боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих жил болгон зарлалаа. Бид ч энэ бодлогын хүрээнд энэ хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, багшаа дэмжсэн олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх болно” хэмээв.