УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Тус төсөвт дурдагдсан нэг онцлох зүйл нь 2019 оноос Мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д суралцаж буй суралцагч бүрт сар бүр 100.000 төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ. Үүнд зориулж ирэх оны төсөвт 41 тэрбум төгрөг суулгасан байна.
Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зориулж 720 тэрбум, утааг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор оруулжээ.
Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцсон байна.
“Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батласнаар хэрэгжиж эхлэх юм.
"Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийн талаарх Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг ЭНД дарж бүрэн эхээр нь үзнэ үү.
66.181.161.2
Хариулах 2019.01.06
нас заах нь буруу гэж үзэж байна амьдралаа дээшлүүлэх гэж зүтгэж байгаа гэр бүлээ авч яваа хүмүүсийг ингэж ялгах буруу би гэхэд таван хүүхэдтэй одоо л нэг хүүхдүүдээ биеэ дааж эхлэх өөрийгөө хөгжүүлж мэргэжилтэй болгох гээд зүтгэж байна бидэнд энэ мөнгө их нэмэр болно хүрэх ёстой гол хүмүүстэй хүрч чадахгүй байна гэж үзэж байна
0 0