Морьт урлагийн тоглолтын жүжигчин Т.Энхээ СТА ажилтан болов

Х.Оргил
10 сарын 04, 2019

Монголын морин циркийн шилдэг уран бүтээлч нар гадаадад уран бүтээлээ хийж эх орныхоо нэрийг гаргаж яваа билээ. Тэдний нэг Wild horse компанийн жүжигчин Т.Энхээгийн циркийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, соёл урлагийн ажилтны өдрөөр Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ.

Тэрбээр 12 настайгаасаа буюу 2006 оноос хойш циркийн урлагаар хичээллэсэн бөгөөд өдгөө БНХАУ-ын Эрээн хотын аялал жуулчлалын газартай хамтран "Эзэн Чингис" хааны дууль хэмээх иж бүрэн тоглолтын жүжигчин, морь сургагчаар ажиллаж байна.

СТА Т.Энхээ нь морин дээрх акробат буюу “жокей” үзүүлбэрээр гаршсан уран бүтээлч юм. Энэхүү нь тохоштой морины явдал дунд морины нуруун дээр акробатын үсрэлт хийх болон морины явдал дунд үсрэн буух, мордох, дан болон хос морин дээр акробат тэнцвэр, бүжгийн хөдөлгөөн үзүүлэх үзүүлбэр уран бүтээлчээс чадвар шаарддаг төрөл юм.


Холбоотой сэдвүүд

морь цирк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.