Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор PCR шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа юм.

Иймээс гадаад улс орон руу зорчих иргэд нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ болон Интермед эмнэлгийн лабраторид энэ сарын 09-ний өдрөөс эхлэн төлбөртэй өгөх аж.

Шинжилгээний хариуг нислэг үйлдэхээс өмнө 24 цагийн дотор багтаан англи, монголоор хэвлэн авах юм.