Л.Дэлгэрмаа
03 сарын 01, 2022
Монголын эдийн засгийн чуулган -2022”-ыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр Сангийн яаманд хуралдлаа.
“Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар багтжээ.
Мөн Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх, Нийслэлийн засаг дарга, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагууд хамтарч ажиллах юм.
2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна.
Түүнчлэн нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдийн засгийн чуулганыг төр, хувийн хэвшил хамтран 2022 оны 4-р сарын 07,08-ны өдрүүдэд зохион байгуулна.
засгийн газар 2021 эдийн засгийн форум эдийн засгийн форум2022
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.