Б.Баясгалан
01 сарын 13, 2020
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Кваква, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нарыг хүлээн авч уулзлаа.
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтран гаргасан тооцооллоор Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай гарсан. Энэ нь Монгол Улсад ядуурал их байгааг илтгэхээс гадна эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмж муутай байгааг харуулж буй явдал хэмээн талууд дүгнэлээ.
“Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн дэд бүтэц, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх тал дээр ололттой, ахицтай ажилласан нь нүүдлийг зогсоох, орон нутгийн хөгжлийг дэмжсэн. Гэвч малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь ядуурлыг илүү хурдан бууруулна” гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд, зарим төсөл хөтөлбөрүүдийг хатагтай Виктория Квавкад дэлгэрэнгүй танилцуулав.
180 мянга гаруй малчин өрхийн орлогын эх үүсвэр болсон мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулж, экспортод гаргах төслүүдийн ТЭЗҮ хийгдэж, зарим бүтээгдэхүүнийг туршилтаар экспортод гаргах ажил эхэлсэн нь Дэлхийн банкны сонирхлыг татаж байгааг хатагтай Виктория Квавка хэллээ. Улмаар төслүүдтэй танилцах ажлыг тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневт даалгаж, одоогийн хэрэгжиж буй төслүүдтэй уялдуулах, бүс нутгийн хэмжээнд хэрэгжих төслүүдийг тухайн бүс нутагт суугаа Дэлхийн банкны захирлуудтай ярилцаж дэмжих асуудлаар идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд 2020-2024 онд Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн цар хүрээг тодорхойлох, стратегийн баримт бичгийг харилцан тохиролцох энэ үед дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсонд харилцан талархал илэрхийлж, хүн амын ядуурлыг бууруулах, ашигт малтмалын бус салбарын хөгжлийг дэмжих дээрх төслүүдийг хоёр талаасаа тууштай дэмжиж ажиллахаар болов.
дэлхийнбанк монгол улс х.баттулга ядуурал эдийн засгийн түвшин
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.85.58] ・ 2025.09.19 Хариулах
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [46.128.92.212] ・ 2021.02.13 Хариулах
Eronkhiilogch ni ooroo ulsiin horongiig idchikhej baigaa yum chini bid yaj yaduurlaas garakh ve dee.
Санал болгох
1 A.Uilstuguldur: It is time for the world to consider what an immense positive impact would be made if the $2.9 trillion spent by nations on military and armaments were instead dedicated to Earth
2 Mongolian Nature Legacy Foundation Signs MoUs with Khan Bank and Golomt Bank to Advance Conservation and Sustainable Finance
3 Монголын Байгалийн өв сан Хаан, Голомт банкуудтай тогтвортой санхүүжилт чиглэлээр хамтран ажиллах санамж байгууллаа
4 Global Science-Policy Nexus Takes Center Stage as UNCCD COP17 Hosts Joint CST and CRIC Session in Ulaanbaatar
5 Minimum Monthly Wage Increases Up to One Million Togrogs