Монголд анх удаа бөмбөг үйлдвэрлэж эхэллээ. Энэ бол монгол үхрийн ширээр, монгол хүний гараар бүтээгдсэн анхны бөмбөг юм. 

"Монгол бөмбөг"төслийн хүрээнд Монголын Хөлбөмбөгийн холбооны нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх жилийн хүрээнд хамтран зохиогдож байгаа гол ажлын нэг нь энэ юм. Үйлдвэрлэгч нь Сүхбаатарын аймгийн хөлбөмбөгийн холбооны дэргэдэх "Өглөөний од клуб"-ын дэргэдэх үйлдвэр ажээ.

Энэхүү бөмбөгийн нэр нь зэв юм. Ийн нэрийдсэн нь монголчуудын тулааны гол онцлог нь довтлох, буцаж ухрах, дахин довтлох зэргээр өрсөлдөгчөө өөрийн зайд оруулан тулалддагаас үүдэлтэй. Тулалдахдаа ихэвчлэн зэв хэрэглэж байсан нь архелогийн олдвороос батлагддсан учраас тэд энэхүү нэрийг сонгожээ. Энэхүү бөмбөгийг худалдан борлуулах ашиг орлого нь 100 хувь монголын хөлбөмбөгийн хөгжилд зориулагдах аж.

Одоо монголд зарагдаж байгаа бөмбөгийн ихэнх нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн сайжруулсан арьс, хувцанцар материалаар хийгдсэн байдаг юм.