УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 11 дүгээр сарын 22 буюу өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 11 гишүүн оролцож ирц 57,9 хувьтай байв.

Санал хураалтаар 81,8 хувь буюу 11 гишүүнээс 9 нь Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжсэн аж. Ийнхүү нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Б.Лхагвасүрэнгийн товч намтар

 

Боловсрол, мэргэжил

1989   МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч

1999    АНУ-ын Колумбын Их Сургууль- Олон улсын эдийн засгийн харилцааны магистр   

 

Ажлын туршлага

1989-1994 Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997 Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч

1997-1998 Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал

1999-2000 Дэлхийн банкны Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх

2000-2001 Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх

2002 Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн

2001-2009 Монголбанкны Бүртгэл, тооцоо мэдээлэл технологийн газрын захирал

2009-2013 Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал

2013 Хадгаламжийн Даатгалын Корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч