Peak.mn
11 сарын 25, 2022
Монгол залуусын үүсгэн байгуулсан Cингапурт төвтэй уур амьсгалын технологийн стартап URECA нь дэлхийн зах зээлээс 1.5 сая ам.доллар буюу 5.1 тэрбум төгрөгний гарааны хөрөнгө оруулалтыг амжилттай босгожээ. Уг гарааны санхүүжилт нь нүүрстөрөгчийн дүйцүүлэлтийн (carbon offsetting) механизмыг хүн бүрд хүртээмжтэй болгох, түүнчлэн Зүүн өмнөд азийн зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлэхэд зарцуулагдах аж.
Тус стартап нь нүүрстөрөгийн кредит арилжаа, хөрөнгө оруулалтын платформыг (сarbon сredit marketplace) хөгжүүлж байгаа бөгөөд ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах аливаа төсөл хэрэгжүүлэгч болон нүүрстөрөгчийн кредитэд хөрөнгө оруулах хүсэлтэй хувь хүмүүсийг шууд холбох гүүр болох юм. Блокчэйн дээр суурилсан энэхүү шинэлэг платформ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг хүмүүсийн анхаарлыг нэлээдгүй татаад байгаа юм.
Энэ талаар Сингапурын The Edge, E27, БНХАУ-ын TechNoe Global, Казакстаны The Steppe болон Tech in Asia, Yahoo news зэрэг хэвлэлүүд “Хүн бүрд нээлттэй нүүрстөрөгчийн кредитийн арилжааны платформыг хийж буй стартап анхны хөрөнгө оруулалтаа амжилттай босгосон” талаар онцолжээ.
URECA компанийн бүтээсэн дижитал MRV (measurement, reporting and verification) технологийг ашиглан томоохон сэргээгдэх эрчим хүчний станцуудаас гадна өрхийн түвшинд нарны хавтан ашигладаг иргэд хүртэл нүүрстөрөгчийн кредитээ баталгаажуулах, улмаар URECA marketplace дээр арилжаалах боломжтой болох юм.
Тус технологи нь цахилгааны хэрэглээг ухаалаг хэмжигч (smart meter) ашиглан дамжуулж, хиймэл оюун ухааны тусламжтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бий болсон эсэхийг баталгаажуулж, хүлэмжийн хийн бууралтыг тооцсоны дараа арилжаалах, хянах боломж бүхий нүүрстөрөгчийн кредитийг блокчэйн дээр үүсгэж, бүртгэдэг байна.
URECA-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Орчлон гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Маш олон хөрөнгө оруулагч манай төслийг дэмжиж гарааны санхүүжилт олгосон. Энэ нь URECA-н уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд олон нийтийг илүү өргөн цар хүрээнд хувь нэмрээ оруулах боломжийг бий болгохоор зорьж буй бидний алсын харааг дэмжиж, бидэнд итгэж буй нь илрэл юм. Бидэнд итгэл хүлээлгэсэн хөрөнгө орлуулагч нартаа талархал илэрхийлье.
Энэхүү хөрөнгө оруулалт нь URECA-г Зүүн өмнөд ази, Төв азийн бүс нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг манлайлах технологийн компани болоход томоохон дэмжлэг байх болно.” хэмээн онцолжээ.
Сонирхуулахад, эдгээр залуусын зах зээлд танилцуулахаар зэхэж буй нүүрстөрөгчийн кредит арилжааны платформыг АНУ-ын Бостонд төвтэй Algorand гэх блокчэйн дээр хөгжүүлж буй бөгөөд өнгөрөгч долоодугаар сараас хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагаа явуулж буй төслүүдийн нүүрстөрөгчийн кредитийн чанарт хөндлөнгийн үнэлгээ хийдэг Англи улсын Лондон хотод төвтэй Sylvera-тай хамтран ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [27.7.62.161] ・ 2024.01.02 Хариулах
Are you worry about how to get rid of your old and junk car. Any quires free feel to reach us. Want to Sell Your Old Car/Junk Car/Scrap Car, Call Us Now @ (416) 875-3215.