УИХ: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрууллаа

Б.Баясгалан
01 сарын 21, 2021

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь саналаар огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ сарын 19-нд дөнгөж амаржсан эмэгтэйг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ алдаа гаргасанд олон нийт бухимдаж, өчигдөр жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өчигдөр огцрох өргөдлөө өгсөн. Харин өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээж огцрох саналыг гаргасан юм.

Ерөнхий сайдын саналыг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, дэмжсэн. Үргэлжлүүлэн уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахад чуулганд оролцсон 63 гишүүний 60 буюу 95.2 хувь нь дэмжлээ.

Ингэснээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаас огцрууллаа.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар энэ оны 07 дугаар сард байгуулагдсан бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж ирсэн.

Ерөнхий сайд: У.Хүрэлсүх

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ

2. Шадар сайдаар Я.Содбаатар

3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл

6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар

7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр

8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн

арилцааны сайдаар Н.Энхтайван

10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар

11. Соёлын сайдаар С.Чулуун

12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,

14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар

15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа

16. Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан 

16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх нар тус тус томилогдон ажиллаж байсан юм.


Холбоотой сэдвүүд

засгийн газар у.хүрэлсүх уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.