Б.Баясгалан
09 сарын 30, 2020
Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр "2020 оны есдүгээр сарын 28, 29-нд нийт 1159 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Монгол Улсад коронавирусийн нийт 313 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 97 хувь буюу 305 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувиллын, 3 нь гэрийн ажиглалтад байна. Үлдсэн 294 хүний ажиглалт, тандалтын хугацаа бүрэн дууссан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 8 хүн эмчлэгдэж байна. Тэдний 6-гийнх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна" хэмээлээ.
Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 33 сая 28 мянга 590 хүн коронавирусээр өвчилж, 24 сая 868 мянга 567 хүн эдгэрч, нэг сая гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.