БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын хилийн авто замын боомтууд энэ сарын 26, 27-нд амарна.
Тодруулбал,
- Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр.
- Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр амарна. Энэ онд тус өдөр 11 дүгээр сарын 27-нд тохиож буй.
Дээрх өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт нь олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар