Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна. 

Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тохиож байгаа тул ажиллахгүй.  

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.