Японы парламентаар батлагдсан “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль ирэх оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.        

Уг хуулиар гадаадаас ажилчин авах  орны тоонд БНХАУ, Вьетнам, Филлиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба гэсэн есөн орныг нэр заан тусгасан байна. Эдгээр орны дотор Монгол Улс багтсан ажээ. Иймээс эдгээр есөн оронтой ирэх оны 3 дугаар сар гэхэд тусгайлсан гэрээ байгуулах юм.

Ингэснээр Япон улс ажиллах хүчний дутагдалтай салбаруудад гадны ажиллах хүчнийг ашиглахаар төлөвлөж байна.

Тухайлбал Япон хэлний хангалттай мэдлэгтэй гадныханд 5 хүртэлх жилийн, урт хугацаатай виз олгохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэхдээ гэр бүлтэйгээ хамт явахыг зөвшөөрөхгүй аж. Харин илүү өндөр ур чадвартай ажилтнуудад хугацааны хязгаарлалтгүйгээр визийг сунгах, байнгын оршин суух эрхийг олгох бөгөөд энэ төрөлд багтах хүмүүст Япон улсад гэр бүлээ урих эрхийг олгох аж.