Б.Номин
09 сарын 12, 2025
Улаанбаатар эрдэм их сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв хамтран хоёр дахь удаагаа Монгол–Японы хамтарсан Соёлын фестивалийг зохион байгуулж байна. Тус фестивальд Япон улсаас дүрслэх урлаг, соёл урлагийн чиглэлийн 11 уран бүтээлч хүрэлцэн ирж хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой соёлын хөтөлбөрүүдийг толилуулах бөгөөд тус соёлын фестиваль есдүгээр сарын 13-ны өдрийг зохион байгуулна.
Фестивалийн онцлох үйл ажиллагаанд:
Уг фестиваль нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн 2025 - 2026 оны хичээлийн жилийн нээлтийн өдөртэй нэг өдөр болох бөгөөд энэ жил “Хүүхдийн урлан бүтээх төв” 16 төрлийн 24 дугуйланд 2000 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулан суралцуулахаар болсон юм. Энэхүү хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Sunrise” болон “Futaba” япон хэлний сургалтын төвүүд болон японы уран бүтээлчид, илтгэгчид оролцоно. Энэ нь Монгол–Японы соёлын харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болох юм.
Холбоо барих:Гадаад харилцааны мэргэжилтэн: Д. Даваабаяр /80088377/
И-мэйл: khuukhdiinurlan@gmail.com
Вэбсайт: huuhdiinurlan.ub.gov.mn
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.