1."Монголын сайхан орон" уран зургийн үзэсгэлэн 

Хаана: Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

Хэзээ:  7-р сарын 8-нд нээлтээ хийнэ.

Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Монгол улсад орчин үеийн дүрслэх урлагийн салбар байгуулагдсан буюу Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд “Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал” уриан дор “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” уран зургийн үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

2."Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэн

Хаана: Д.Сүхбаатарын талбайд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Төв цэнгэлдэх хүрээлэн 

Хэзээ: 7-р сарын 9-нд 

3.Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концерт

Хаана: Д.Сүхбаатарын талбайд 

Хэзээ: 7-р сарын 10-нд

Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах салбар хороо Төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний бэлтгэл ажлын талаар танилцуулж, энэ жилийн наадмыг хүүхэд, залууст  чиглэн таниулахад анхаарч ажиллана гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.


4.Төрийн далбааны өдөрт зориулан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал 

Хаана: Д.Сүхбаатарын талбайд 

Хэзээ: 7-р сарын 10-нд

Энэ жилийн хувьд, Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ой тохиож буй нь бас нэгэн онцлог бөгөөд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг , Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцож байна.

5.Playtime 2022

Хаана: Монгол шилтгээн, Гачуурт тосгонд 

Хэзээ: 7-р сарын 7,8,9,10 

Орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгох, наадам төвтэй бүтээл үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Playtime хөгжимийн наадам 20 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн болжээ. 

Ковид 19 цар тахлын улмаас 2 жил завсарлаад буй наадам маань олон гайхалтай уран бүтээлчид, цоо шинэ тайз, асрууд, илүү тав тухтайгаар иргэн иржээ. 

6."Hot" фестиваль

Хаана: Элсэн тасархай, Хөгнө Тарна байгалийн цогцолборт 

Хэзээ: 7-р сарын 14-16 болох гэж байна.

"Hot" фестивальд очсоноор хөгжмийн мэдрэмжээр хөглөгдөхөөс гадна Оньс өрөөгөөр зочилж, нисдэг тэрэг, UTV, агаарын бөмбөлөг гээд аль дуртайгаараа хөгжилдөж, хязгааргүй оддыг дурандаж, оддын доор галын наадам хийн өглөөг иогоор эхлүүлэх боломжтой. 

7."Nomadic legend" ардын урлаг, өв соёлын тоглолт

Хаана: Ган зам паласт 

Хэзээ: 7-р сарын 7-13 хооронд болж байна.

“Цагаан лавай” чуулгын "Nomadic Legend" ардын урлаг, өв соёлын тоглолтод үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, бие биелгээ, хөөмий, магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.

9.“Тамгагүй төр” жүжиг

Хаана: Улсын драмын эрдмийн театрт 

Хэзээ: 7-р сарын 10-17-нд

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" эмгэнэлт жүжиг найруулагч Б.Баатарын найруулгаар дөрөвдүгээр сарын 17-нд тайзнаа мэндэлсэн. Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийн талархлыг хүлээж, шинэ түүх бичсэн уг жүжиг дахин тоглогдох гэж байна. 

10.“Naadam night 2022” шоу

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн

Хэзээ: 7-р сарын 11-нд 

“Naadam night 2022” цэнгүүний үеэр дараах арга хэмжээнүүд болно. Үүнд:

Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн тоглолт, Баяр наадмын бага хувилбар, бий биелгээ, ардын бүжиг, Алтай хамтлаг, тойрон бүжиг, дуу хуур, амьд хөгжмийн тоглолт,DJ set, үндэсний зоог, Галтай шоу, айраг цагаа, дэмбээ хурууд, Хувцас загварын үзүүлбэр, Уламжлалт анагаах ухааны алтан судрууд, Ковидыг анагаагч эм тан, судас оношилгоо, бариа засал, Хаан хатад, баатруудын хувцастай фото зургийн үйлчилгээ тус тус багтжээ.

11."Монголын сайхан орон" тоглолт

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 7-р сарын 12-нд 

Жил бүр уламжлал болон тоглогддог “Монголын сайхан орон” үндэсний их баяр наадамд зориулсан концерт энэ сарын 12-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсны 30 жилийн ойн хүрээнд рок попын үе үеийн уран бүтээлчид энэхүү тоглолтод оролцохоороо онцлог юм. Тоглолтод Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүд болон рок попын үе үеийн уран бүтээлчдийн хамтран туурвисан бүтээлүүд тоглогдох гэж байна.