Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу COVID-19 вирус тархсан улсуудаас иргэдээ эх орондоо авчрах тусгай үүргийн нислэгийг УОК, ГХЯ, ИНЕГ-тай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Зарим иргэд эх орондоо ирэх гэсэн иргэдийн хүсэлтийг ашиглан Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээ ашиглан янз бүрийн залилан мэхлэх үйлдэл гаргах болжээ.

Энэ талаар "МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр  "МИАТ"-ийн онгоцонд суух тасалбар зарна гэх нь хуурамч зар олон нийтийн сүлжээнд их байна. Эд бүгд хуурамч тул иргэд хууртаж болохгүй. "МИАТ"-ийн тасалбарыг цахимаар зарахгүй байгааг хэлье. Иймэрхүү худал мэдээлэлд хууль хяналтын байгууллага хариуцлага тооцно" гэлээ.