Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 101 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус өдрийг өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, МАН-ын удирдах зөвлөлийн ажлын албаныхан, МАН-ын Хяналтын Ерөнхий хороо, нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх ТББ-ууд, Ю.Цэдэнбал академийн тэргүүлэгчид түүний гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.