УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдыг томиллоо.

УИХ-д олонхын суудал авсан МАН өчигдөр Бага хурлаа хийж, намынхаа дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж буйгаа албан бичгээр УИХ-д ирүүлснээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор гар өргөж санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 71 гишүүний 70 нь буюу 93.3 хувь нь дэмжлээ.

Улмаар МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдов.