Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Алтанцог сумын малчин залуу Гончигсүрэн энэ сарын 26-нд Алшаа баруун хошууны Бадайн жаран цөлийн Билүүтийн оройг мотоциклоор 2 минут 11 секунд туулж Гиннесийн амжилтыг шинэчлэв.

Арван жилийн өмнө Алшаа баруун хошууны малчин Тао Юнмин Билүүтийн оройд 6 минут 2 секундэд мотоциклоор гарч, амжилтаа Гиннесийн номд бүртгүүлж байжээ. Энэ удаа Гончигсүрэн түүнээс 3 минут 51 секундээр илүүрхэж, ийнхүү амжилтыг шинэчилж буй.

Малчин Гончигсүрэн 24 настай бөгөөд өдгөө Сычуань мужийн мотоциклын багийн гишүүн аж. Түүний амжилтаас дурдвал Хятадын мотоциклын АШТ-д дөрөв, ӨМӨЗО-ы хэмжээний тэмцээнд 22 удаа түрүүлж, 19 удаа дэд байр эзэлсэн аж. 



Эх сурвалж: solongonews. mn