Цэдэнбалын Цэрэндолгор
01 сарын 24, 2019
Малайз улсын Куала Лампур хотноо болж буй Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн аллагын хэргийн шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Өчигдөр тус хэргийн талаар хэд хэдэн гэрч мэдүүлэг өгчээ.
Тухайлбал талийгаач Ш.Алтантуяагийн үеэл О.Бурмаа улс төрч Нажиб Разах, Разах Багинда нарын үеэлтэйгээ хамт авахуулсан зургийг харсан, овог нь адилхан учраас тэд ах дүүс үү гэж асууж байсан хэмээн мэдүүлжээ.
Үеэл О.Бурмаа хамт зураг авахуулсан хүмүүсийнх нь талаар асуухад Ш.Алтантуяа,
"Бид Парист бизнес гэрээ хийсэн. Нэг нь улс төрч Нажиб, нөгөө бизнесийн түнш Багинда" гэж хариулсан гэжээ.
Харин Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разах,
" Энэ бол гүтгэлэг. Бид хэзээ ч уулзаж байгаагүй" хэмээн ярьсныг https://www.malaymail.com мэдээлжээ.
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг Алтантуяагийн хэрэгтэй шууд холбоотойг батлах баримт байхгүй ч 2008 оноос хойш сонин хэвлэлд түүний нэр Ш.Алтантуяагийн хэрэгт дурдагдах болсон юм. Учир нь Ш.Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай хамт байгаа зургийн талаар яриа гарсан зураг одоо болтол гарч ирээгүй байгаа юм.
Ш.Алтантуяа нь тухайн үед Малайзын Ерөнхий сайд байсан Нажиб Разакийн зөвлөх Абдул Разак Багинда гэгчтэй хамт ажиллаж байхдаа Малайз улс Францаас байлдааны хөлөг онгоц худалдаж авах ажиллагаанд оролцон хэлмэрчийн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү худалдан авалт санхүүгийн луйвар байсан, үүнийг нь манай улсын иргэн мэдсэн тул амь насаа алдсан гэсэн таамаглал бий
Шүүх хурал нийт 10 хоног үргэлжилнэ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.