Цэдэнбалын Цэрэндолгор
12 сарын 18, 2019
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Тэгвэл түүнийг хөнөөсөн хэргийн сэжигтэн Азила Хадри өнгөрөгч 10 дугаар сард өгсөн мэдүүлгийг Малайзын өдөр тутмын сонин нийтэлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ "Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний улс төрийн холбоотон Абдул Разак Багинда нар өгсөн. Ингэхдээ түүнийг хөнөөх тэсрэх бөмбөгийг тусгай хүчний сангаас авч бидэнд өгсөн. Түүнийг дэлбэлсний дараа ч цогцосны үлдэгдлийг ч устгахыг хүссэн. Тэрхүү ажиллагааг цөөн тооны хэдэн хүмүүс мэдэж байгаа. Тэд бол Нажиб Разакын туслах байсан Муса Сафри мөн түүний найз Абдул Разак Багинда нар мөн цагдаагийн албан хаагч Сирул Азхар Умар нар юм. Алтантуяагийн талаар бидэнд "Тэр бол өөрийгөө жирэмсэн гэж худлаа ярьж байгаа, ухаантай царайлсан эмэгтэй" гэж хэлсэн. Аллагын дараа ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн гэж 300 сая рингитээр шагнасан. Ингэхдээ намайг улс орныхоо өмнө чухал үүрэг гүйцэтгэлээ гэдгийг онцлоод бүх зүйл сайхан болно гэдгийг удаа дараа батлан хэлж байсан" гэжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Малайзын цагдаагийн ерөнхий газар мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд "Бид энэ мэдүүлгийг олж үзээгүй байна. Бид мэдүүлгийн үнэн зөв эсэхийг шалгана" гэжээ.
Хэргийг эргэн сануулахад 2006 онд Азила, Сирул нар нь Монгол эмэгтэйн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял сонсож байсан. Харин давж заалдах шатны шүүх хурлын үеэр Азил 2014 онд батлан даалтад суллагдсан. Гэвч жилийн дараа шүүх хурал болсон юм. Сирул гэгч нь батлан даалтын хугацаандаа Австрали руу оргон зайлж оргон зайлсан билээ.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.