Б.Баясгалан
03 сарын 17, 2020
Цаг үеийн асуудалтай холбоотойгоор хийсэн хяналт шалгалтын талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Зах, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт шалгалт хийж байна. Гарсан зөрчлүүдэд дүгнэлт хийж, холбогдох байгууллагуудад зөвлөмж өгч ажиллаж байна.
"Номин Тав трейд" ХХК буюу Улсын их дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. Тус дэлгүүрт махны үнийг нэмсэн асуудлаар шалгалт хийхэд гуравдугаар сарын 10-ны өдрөөс хонины ястай махыг нэг килограмм тутамд 1000-1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн байна.
Тухайлбал, үхрийн цул мах нэг килограмм нь 14499 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон.
Иймд улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус аргыг хэрэглэн, махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь "Номин Тав трейд" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэр гаргалаа" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [78.55.84.178] ・ 2020.03.17 Хариулах
zov.
Зочин [192.82.67.184] ・ 2020.03.17 Хариулах
Хүргэлтгүйгээр онлайнаар дэлгүүр хэсэх. Хэрэглэгчдийг хууран мэхэлж, судлах ёстой эсэх.
Санал болгох
1 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
2 "Төрийн шагналын тухай" хуулийн төсөл: Шагналын хавтгайрлыг зогсоож, чөлөөт нийгэмд нийцүүлэх шинэчлэл
3 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
4 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
5 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал бол брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм