Б.Баясгалан
03 сарын 04, 2021
Шуурхай зар сонинд энэ сарын 02-нд нийтэлсэн "Аав зарна" гэсэн гарчигтай зар олны бухимдлыг хүргээд буй. Үүнийг киноны маркетинг гэдгийг холбогдох хүмүүс нь тайлбарласан юм.
Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас тус зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг 5 сая төгрөгөөр торгожээ.
Энэ талаар ШӨХТГ "Иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж "Аав зарна" зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн тул 5.000.000 төгрөгөөр торголоо. Тус зарыг санаачилсан, хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгана. Уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандана" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.189.200] ・ 2021.03.05 Хариулах
Монгол улсад нэг удаа хууль зөрчсөн асуудал байвал түүн дээр 2 дахь удаа торгууль болон өөр арга хэмжээ авах ёсгүй эрхэм МАНчин Бат-Эрдэнэ гуай минь эрхзүйн мэдлэгээ дээшлүүл Эрдэнэтэд нэр дэвших хоосон мөрөөдөл хэтэдсэн поопорлоо зогсоо
Зочин [64.119.24.233] ・ 2021.03.04 Хариулах
Яг юунд яллаад байгаа юм бол.
Санал болгох
1 KDDI Admits Subsidiary Sparked Devastating Mongolian Wildfire
2 Биологийн COP17: Улс орнууд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах амлалтдаа хүрч чадах уу?
3 Их далайн салхи тал нутагт: Сэргэн мандалт болон бароккогийн сод дэвшил Улаанбаатарт заларсан нь
4 Ц.Шинэдолгор: Хүүхдийнхээ дэргэд сөрөг үг хэлнэ гэдэг компьютерээр бол вирустай програм суулгаж байна гэсэн үг
5 Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой