“М-Си-Эс Кока-Кола” ХХК Шангри-Ла төвд 3R үзэсгэлэнгээ танилцуулж байна

Peak.mn
04 сарын 01, 2025

М-Си-Эс Кока-Кола” компани 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа өнгөрсөн долоо хоногт цахим хэлбэрээр байршуулж, хэрэглэгч болон харилцагчдадаа хүргэсэн. 

Тэгвэл уг тайлангаас байгаль орчны чиглэлд авч хэрэгжүүлдэг ажлуудаа онцолж, Шангри-ла төвд энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд олон нийтэд танилцуулж байгаа аж. 

3R буюу Reduce, Recycle, Reuse нь тус компанийн байгаль орчны чиглэлд баримталдаг бодлого юм. 

Энэ хүрээнд ус, уур амьсгал, савлагаа гэсэн гурван чиглэлд тэд хэрэглээгээ бууруулж, дахин боловсруулж, дахин ашиглах ажлуудыг авч хэрэгжүүлдэг байна.

М-Си-Эс Кока-Кола” компани Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулахдаа энэхүү бодлогоо баримталж, дахин ашиглах боломжтой шал, ханаар үзэсгэлэнгээ босгож, HDPE бөглөөгөөр бүтээсэн ширээ, сандал, хавтан зэргийг ашиглажээ.

3R ҮЗЭСГЭЛЭН ДЭЭР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ? 

3R үзэсгэлэн дээр ирснээр дараах зүйлсийг хийх боломжтой. PET-1 хуванцар сав дахин боловсруулах явцад өөрийн биеэр оролцох, Ти Эм Эл хуванцрын үйлдвэрийн харилцагчаар бүртгүүлэх

Өөрийн уусан ус, ундааны цэвэрхэн савыг зөв ангилан ялгаснаар rPET буюу хуванцрыг дахин боловсруулж хийсэн бэлэг авах

3D хэвлэгчээр бүтээсэн rPET цэцгийн ваар, утас тогтоогч, бусад хэрэгслийн эзэн болох

Үйлдвэрийн технологид ашигласан хаягдал усыг цэвэршүүлэх явцтай танилцаж, үнэ төлбөргүй ус авах хэрэглэгчээр бүртгүүлэх

 Байгальд ээлтэй, утаагүй уурын зуухтай виртуал орчинд танилцах

Plinko тоглоом тоглох 

Мөхлөгөөр канвас арт хийх

Дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнтэй танилцах

Тогтвортой хөгжлийн тайлантай цахимаар болон дахин боловсруулах боломжтой хэвлэмэл материалаар танилцах

М-Си-Эс Кока-Кола” компанийн байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл 4-р сарын 4 хүртэл Шангри-Ла төвд байрлах 3R үзэсгэлэнгээр зочлоорой. 

Тэд зөвхөн өөрсдөө хариуцлагатай үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй Монгол орон даяарх 17 мянган харилцагчдаа ч энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа аж.

Холбоотой сэдвүүд

дахин боловсруулах миний17

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.