Б.Баясгалан
03 сарын 26, 2021
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд "Ажлын байрыг дэмжих" 3 хүүтэй зээлийг иргэн, ААН-үүдэд олгож буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХААН банкинд ажиллаж, уг зээлийн хэрэгжилт, явцтай танилцлаа.
Энэ үеэрээ Ерөнхий сайд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол Улс одоогийн байдлаар Ази, Номхон далайн бүсэд вакцинжуулалтын хурдаар хоёрдугаарт буюу Сингапурын дараа явж байна. Дэлхийд 16-17 дугаарт хэлбэлзэлтэй бичигдэж буй. 4-5 дугаар сард манай улсын эдийн засаг идэвхждэг. Бидний хувьд цар тахлын улмаас үүссэн хүнд нөхцөл байдлаас гарах хамгийн дөт зам бол нийт иргэнээ вакцинжуулах юм.
Тиймээс 4 дүгээр сард өргөн хүрээг хамруулсан вакцинжуулалт хийгдэнэ гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна. Вакциныг 2 тун хийх учраас дэлхий дахин вакцин авахаар уралдаж байна.
Бид ОХУ-аас 300 тун вакциныг тусламжаар, нэг сая тунг арилжааны журмаар авахаар хөөцөлдсөн. Өчигдөр Гадаад хэргийн сайд болон Элчин сайд над руу утасдаж, манай вакцин авах дугаарлалт урагшилсан гэдгийг мэдэгдсэн. Өнөөдрөөс хэлцлүүд хийгдэнэ. Энэтхэгийн Засгийн газраас бас нэлээд нааштай мэдээнүүд дуулдаж байгаа. Олон нийтэд шууд мэдээлэх цаг арай болоогүй байна.
БНХАУ-аас 900 мянга орчим тун вакцин авна. 300 мянга орчим нь 4 дүгээр сарын 01-нээс өмнө ирнэ. Мөн Япон, АНУ-гаас вакцин авахаар удаа дараа бичиг илгээж байна.
Засгийн газар 07 дугаар сарын 01-н гэхэд иргэдээ вакцинжуулд хамруулж дуусгахаар төлөвлөсөн. Гэвч энэ хугацаа 2 сар орчмоор урагшилж, шинэ Засгийн газар байгуулагдсан эхний 100 хоногтоо багтааж буюу 05 дугаар сарын 09-н гэхэд вакцинжуулалт дуусаж магадгүй гэж үзэж байна.
Товчоор хэлэхэд, 4, 5 дугаар сард вакцинжуулалтыг үсрэнгүй хийж, дэлхийн тэргүүлэх 5 орны нэг болж чадах нь эдийн засгаа сэргээх хөтөлбөр үр дүнтэй хэрэгжих суурь нөхцөл болно гэж үзэж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.88.22] ・ 2021.03.26 Хариулах
Учир ухаанаа олдоггүй юм уу, ядраад ийм болцгоов уу. Энэ дарга сайд нар нэг л бишээ. Тэр Сумъяабазар гэдэг хүн зүгээр л бгаадаа. Зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг 5-22 гэх шиг. Цар тахалын үе шүү дээ. Тэр хүнийгээ нэг шалгуулаачээ нэг л биш
Зочин [202.9.40.203] ・ 2021.03.26 Хариулах
Орос вакцин авчирвал бүгд уралдаа л хийлгэх байх би хамгийн түрүүнд нь л хийлгэнэ
Зочин [202.126.88.151] ・ 2021.03.26 Хариулах
Орос вакцин, орос вакцин, бас дахин орос вакцин. Сонголтгүй хятад биш.
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай