Б.Болормаа
02 сарын 25, 2021
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийв.
Мэдээллийн үеэр тус төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат "Энэ жил ойролцоогоор 39.000 мянга орчим суралцагч ЭЕШ-д хамрагдана хэмээн урьдчилан тооцож байна. Сурагчид байгаа газраасаа цахимаар бүртгүүлэх боломжтой бөгөөд өөрийн гэсэн мэйл хаягтай байх нь чухал байна. Учир нь тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн мэйл хаягаар ЭЕШ-тэй холбоотой мэдээ мэдээллийг явуулж байхаар зохион байгуулан ажиллаж байгаа.
ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн байх шаардлагатай. Уг шалгалтын босго оноог давсан тохиолдолд ЭЕШ өгөх эрх нь нээгддэг зарчимтай. Шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг.
Суралцагчид хичээл сонголтоо зөв хийгээд, сонгосон хичээлийнхээ дагуу шалгалтдаа бэлтгэх үйл явцад нь зориулж ЭЕШ-ын мэдээ мэдээллүүдийг нэгдсэн байдлаар хүргэхийн тулд help.eec.mn сайтыг ашиглалтад оруулан ажиллуулж байна. Уг сайтад аль ч үүрэн телефоны оператор хандсан дата, нэгж унахгүй давуу талтай. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс чатботыг нэвтрүүлж байгаа.
Шалгалтын хураамж нэг хичээл бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт заавал бүртгүүлэгчийн нэр дээр байх шаардлагагүй.
Энэ жил орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтууд дээр сонсох чадварын даалгавар оруулахгүй. Тест, нөхөх зэрэг өөр төрлийн даалгавраар орлуулан зохион байгуулна.
Монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард, ЭЕШ-ыг зургадугаар сарын дундуур зохион байгуулах төлөвлөгөөтэй байна" хэмээлээ.
Бүртгэл дөрөвдүгээр сарын 20-нд дуусах ба бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Иймд шалгуулагчид амжиж бүртгүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
ЭЕШ-д бүртгүүлэх бол Энд дарна уу.
Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.47.25] ・ 2021.02.26 Хариулах
Ulger2
Зочин [202.9.47.25] ・ 2021.02.26 Хариулах
Shaa2 ymarch erh tegsh zuil alga turuu jil mongol helnii shalgalt avaagui bj
Зочин [66.181.189.240] ・ 2021.02.26 Хариулах
arai denduu baiga yum bishuu, umnu jil 11r angidaa buten suusan, 12r angidaa 1sar hurtel hangalttai suusan huuhdudes eh helnii shalgalt, ulsiin shalgalt yu ch avaagui yum baij buhel buten 2jil surguulid suugaagui tugsuj baigaa huuhduudes yugaa avah geed baigaan ter tele edreer chini eh helnii shalgaltand beldsen yum orj baigaa yumuu? aimr duntei sain baina gej bodoj bgaa bol ugui shuu huuhduud teleg chini oilgodog uu gevel bas ugui! huulan bichleg l hiideg baih. hicheel oruulahgui baij yun eh helnii shalgalt tegsnee oron nutgiihnii hicheeliig ali deeres hoish nuutsaar ynz ynzaar oruulj baigaashd iim haritsangui baliar niigemd surah hetsuu bn. ulanbaatart zurgtgu utsgu huulan bichlegiig chin uhraaj uzeh bolomjgui hichneen myngan huuhed baigaa gej bodoj bn. surgalt ymz buriin yuman hamragdah bolomjgui zuvhun surguuliinhaa songoltoor gunzgiirch eyshdee naidaj baisan heden myngan huuhed baigaa bilee. huuhed bolgon ail bolgon ta nariin huuhduud shig yugaar ch dutahgui baidaggui yum. heden myngan huuhdiin ireeduig suitgej baigaagaa yr n oilgoj baigaa yumuu? ydaj hicheelee oruulchaad olon doloon medrel muutai yumaa yrimaar yum!!!
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио