БНСУ-ын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “LG” компани Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнтэйхамтран зургадугаар үеийн утасгүй сүлжээ буюу “6G” технологийг хөгжүүлэх лабораторийг нээсэн тухай компанийн төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.

Уг судалгааны лабораторийг Сөүл хотоос өмнөд зүгт 160 километр зайд оршдог Тэжон хот дахь Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд нээжээ. Судлаачид гар утасны харилцаа холбооны салбарт тэргүүлэх технологийг бүтээхийг зорьж байгаа ажээ.

Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн нь БНСУ-ын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухаан, инженерчлэлийн институтуудын тэргүүлэгчдийн нэг юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Yonhap/