Lebron James-ийг бүх цаг үеийн хамгийн шилдэг нь болж амжилт үзүүлэхэд нь тусласан дасгалуудын талаарх маш олон мэдээлэл бий. Гэвч NBA-ийн од тоглогч өдөрт юу идэж, уудаг болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрээр жил бүр өөрийн дэглэмийн талаар багахан мэдээлэл өгдөг. Түүний цахим хуудас дээрээ тавьсан хоолны жоруудыг харахад түүний тухайн цаг үеийн хэрэгцээнээсээ шалтгаалан өөр өөр хоол хүнс хэрэглэдэг гэдэг нь ажиглагддаг.

Леброн Жэймсийн хоолны дэглэмүүд дараах байдлаар өөрчлөгддөг. 

Леброн Жэймсийн жин хасах хоолны дэглэм 

2014 онд Леброн Жэймс мэдэгдэхүйц турсан зургаа нийтлэсэн бөгөөд түүнийг дэглэмээ сольсон тухай цуурхал тархсан байна. 


 

Grantland-ийн Bill Simmons-той бичлэгт орохын тулд Жэймс дэглэм бариж байгаа гэж Brian Windhorst мэдэгджээ. Windhorst Жэймсийн дэглэмийн талаар хэрхэн мэдсэнээ тайлбарлаагүй ч 1999 оноос хойш түүнийг ахлах сургуулийн шинэхэн тоглогч байхаас өгсүүлэн одоог хүртэл түүний талаар тасралтгүй бичиж иржээ. 

Тэрээр хэлэхдээ "2013-2014 оны эхний улирал магадгүй түүний хэсэгхэн зуур хамгийн муухай галбиртай байсан үе" гэжээ. Тэр улиралд Жэймс NBA финалын тоглолтуудад хожсон бөгөөд 2013 оны зургаан сард түүний удаан хугацааны турш үерхсэн найз охин Savannah Brinson-той гэрлэсэн юм. 


 

Жэймс интаграм хуудсан дээрээ дэглэмийнхээ талаар хошигносон нийтлэл хийсэн бөгөөд үүний талаар сарын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. "Леброн 12" пүүзнийхээ нээлтийн үеэр "Би элсэн чихэр, сүүн бүтээгдхүүн, нүүрс ус гурвыг огт хэрэглээгүй. Би 67 өдрийн турш зөвхөн мах, загас, жимс, ногоо л идсэн"  гэж сэтгүүлчдэд тайлбарласан аж. 


Энэ хугацаанд Жэймс аспарагус болон манго жимсний халуун сүмстэй хавчны салат болон тахиа, жимс, самартай оливын тос нимбэгээр амталсан аругула салат идэж байсан байна. 



  

Тэр дэглэмээ маш чанга барьж байсан бөгөөд Грекд амарж байх хугацаанд нь түүнд амралтын газраас зориулан хийсэн амттаныг идээгүй байна. 


 

Зарим сэтгүүлчид түүний дэглэмийг нүүрс ус багасгасан дэглэм гэх бөгөөд зарим нь палео дэглэм гэж байсан юм. Хоёр дэглэм бэлэн бүтээгдхүүн болон нүүрс усаар баялаг хоол хүнсийг хязгаарлаж оронд нь мах, загас, жимс ногоог хэрэглэх заавраараа адил. 

Леброн Жэймсийн бэлтгэлийн үеийн хооллолт NBA тоглолт 48 минут үргэлжидэг боловч тоглолт хоорондын түр завсарлага болон алдаа гарсан үед завсарласан цагийг тооцдоггүй. Энэ нь маш их идэвхтэй цаг бөгөөд том тоглолтын өмнө тамирчдад асар их калори хэрэгтэй гэсэн үг юм. 2016 онд Жэймс Business Insider-тай тоглолтын өмнө өөрийгөө хэрхэн цэнэглэдэг тухайгаа ярилцсан юм. "Тэмцээний өмнө бага зэрэг тахианы цээж мах эсвэл бага зэрэг паста идэх дуртай. Олон минутын турш тоглох учраас нүүрс ус тус болдог. Гэхдээ салат болон зарим ногоонууд ч зүгээр байдаг. Тоглолтын яг өмнө уураг эсвэл жимс идээд тоглоход бэлэн болдог" гэж тэрээр хэлжээ. 


 

Их хэмжээний өндөгний хуймаг, бүтэн хэмжээтэй пицца болон  бялуу иддэг гэдгээ алдаршдан сэлэлтийн тамирчин Micheal Phelps-тай өөрийгөө харьцуулан Жэймс "Тэр үүнийг тэмцээний дараа хийж болно шүү дээ. Би лав тоглолтын өмнө чадахгүй" гэж хэлсэн байдаг. 







View this post on Instagram









Dinner is served! It's over for you two! Lol

A post shared by LeBron James (@kingjames) on


Playoff-н тоглолтууд ойртоход NBA од арга замаа өөрчилдөг гэж Stack мэдэгдсэн юм. Би элсэн чихрийн хэрэглээгээ багасгадаг. Playoff-н тоглолтууд ойртоход энэ нь буцаж сэргэх чадварыг удаашруулдаг. Энгийн улирлуудад үүнийг бага зэрэг хэрэглэхэд зүгээр. Гэвч сүүлийн улирлуудад тоглолтоос тоглолтын хооронд хэн нь хурдан сэргэж байгаа нь дараагийн тоглолтонд амжилт үзүүлэх байранд очдог. Тиймээс би чихрээ багасгадаг боловч нүүрс усаа ихэсгэдэг. Яагаад гэвэл маш их калори алдаж, маш их калори шатааж, тоглолтын турш их хэмжээний энерги шатааж байгаа учраас юм. Тиймээс би энергээ нөхөхийн тулд нүүрс усаа ихэсгэдэг. Энэ нь надад таардаг гэж тэрээр ярилцлагандаа хэлжээ. 

Тоглолтын дараа түүний хувийн дасгалжуулагч Mike Mancias-н зөвлөсний дагуу алдагдсан шингэнээ нөхөхийн тулд ус болон сэргээх шингэн хосолсон шингэнийг уудаг. Дараа нь тэрээр тэмцээний өмнөх шиг өндөр чанартай уураг, нүүрс усаар баялаг хоол иддэг. 

Леброн Жэймсийн завсарлагатай өдрийн дэглэм


 


Хэрвээ түүний инсрагтамын нийтлэлийг нотолгоо гэж тооцвол тэр сайн чанарын дарсанд дуртай гэдгийг бид мэднэ. Тэр ESPN-д бараг л өдөр бүр дарс уудаг гэж хэлсэн байдаг бөгөөд түүний өмнөх хамтран тоглогч Kevin Love "Дарсны тухай ярихад түүний тархи сүпер компьютер болдог" хэмээн дурдсан байдаг. 




Зохих хэмжээнд хэрэглэвэл улаан дарс нь зүрхний шигдээс болох эрсдэлийг багасгадаг гэж ихэнхи эмч нар санал нийлдэг бөгөөд үүнийг Жэймс интаграм нийтлэлийнхээ нэг зурганд хийгээд амжсан байна. Тэрээр мөн заримдаа өөрийгөө Blaze Pizza-д эрхлүүлдэг аж.