Х.Оргил
04 сарын 06, 2020
Твиттер хэрэглэгчид #handwashing, #SafeHands, #HandWashChallenge and #WashYourHands гэсэн хаштагийг хэрэглэснээр коронавирусийн эсрэг эможиг ашиглаж болох нь ээ.
ДЭМБ энэхүү энэхүү эможиг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Тухайлбал ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус энэ гараа угааж байгаа бичлэгээ оруулж гараа угааж халдвараас сэргийлэх компанит ажлыг дэмжсэн Твиттер компанид талархал илэрхийлье гэжээ.
Гараа савандаж сайтар угаах нь коронавируст халдвар болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөж байна.
Гараа цэвэр байлгах 4 зарчим:
1. Гараа бохирдох бүрт болон хоол идэхийн өмнө угаах
2. Гар луугаа бүү ханиа
3. Гар луугаа бүү найтаа
4. Гараа нүд, хамар, амандаа бүү хүргэ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.