Х.Оргил
03 сарын 23, 2019
Дэлхийн цэнгэг усны нөөцийн тавны нэгийг эзэлдэг, хамгийн гүн хэмээгдсэн Байгаль нуураас ус савлах үйлдвэрийн ажлыг Хятадын хөрөнгө оруулагч нар эхэлжээ.
Харин уг ажлыг орон нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэн Байгаль нуурын өмнөд хэсэгт орших Культук тосгонд Хятадын хөрөнгө оруулалттай баригдаж буй цэвэр ус савлах үйлдвэрийн байгууламжийг зайлуулахаар сая гаруй хүний гарын үсэг цуглуулжээ.
Савласан усыг Хятад руу зөөх юм. Харин тус байгууламжаас үүдэн орон нутгийн иргэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн уг газартаа орох эрхгүй болох аж. Энэ талаар загасчин эр "Насаараа загас агнасан нуур дээрээ очиж чадахаа больсон. Нэг өглөө харахад л Байгаль нуурийн хөлдсөн мандал дээр ус татах хар хоолой татчихсан байсан" хэмээн ярьжээ.
Иргэдийн гомдлын дагуу үйлдвэр барих ажлыг зогсоосон бөгөөд үүнд нь Хятадын хөрөнгө оруулагч нар гайхашран хүлээн авсан байна. Учир нь анх уг төслийг эхлүүлэхэд орон нутгийн удирдлагууд болон экологчид Сибирийн байгалийн нөөцийг энэ хэлбэрээр ашиглах нь байгаль орчинд ээлтэй арга гэж дүгнэсэн юм.
Хятадын хөрөнгө оруулагч нар Байгаль нуурын усыг энэ оны сүүлээр үйлдвэрлэж Хятадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.38] ・ 2020.02.18 Хариулах
байгаа байгал нуураа байгаа чигээр нь хайрла.хятадуудыг тэжээж дийлэхгүй байлгүй.манайх ч гэсэн ялгаагүй махны үйлдвэрээ зогсоо.малаа цөөл.газар элэгдэж шороо үлдлээ.зүгээр ч шороо биш ухуулсан нүхтэй л үлдэнэ