Guillaume Rué de Bernadac нэртэй Францын бизнес эрхлэгч нь Хятад хүмүүст амьдралын сайхан эд зүйлсийг хэрхэн эдлэх тухай хичээл заадаг байна.

Шанхай хотод төвтэй, Académie de Bernadac-ийг 2015 онд байгуулж, Хятадын элитүүдэд "орчин үеийн 21-р зууны үеийн ноёд, хадагтай" нар болохыг зааж сургадаг.

Мөн тус академийн үйлчлүүлэгчид нь санхүүгийн институт, зочид буудал болон ресторанаас аваад хувь хүмүүс багтдаг бөгөөд бүгд хувийн ёс зүйгээ сайжруулахыг хүсдэг байна.

"Хятадын хамгийн хойд хэсгээс эхлээд өмнөд бүс хүртэлх, Хятадын бүх хотуудад хүмүүс тансаглах боломжтой" хэмээн Де Бернадак "Luxury Conversation"-д өгүүлсэн байна. “Тийм ч учраас гурван өдрийн “Aристократын өв уламжлал” хөтөлбөрийг бий болгосон. Уг гурван өдрийн хөтөлбөрт хэрхэн хооллох,  хоолны дэглэм, нийгмийн ёс зүй зэргийг заадаг”. 

Хэдийгээр тэрээр язгууртан гэр бүлээс гаралтай биш ч эмээ өвөөгийнхөө ачаар язгууртны ёс жаягийг хүүхэд ахуйгаасаа  суралцсан байна. Түүний өвөө нь Мороккогийн гүнж болон ханхүү Мухаммед V-д savoir-vivre буюу хэрхэн амьдрах тухай хичээл заадаг байжээ. Одоо тэрээр өвөөгийнхөө зааж сургасан соёл, ёс жаягийг түгээхээр ажиллаж буй гэнэ. 



Эх сурвалж: nextshark.com