БНХАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Лэ Юйчэн өнгөрсөн ням гарагт АНУ-аас Хятад улсад суугаа элчин сайдыг дуудаж, хатуу мэдэгдэл хийхийн сацуу АНУ-ын хүсэлтээр “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадад баривчлан саатуулсантай холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлжээ.

"АНУ-ын үйлдэл нь Хятад иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Эрс эсэргүүцлээ илэрхийлж байгаатай холбогдуулан Хятад улсын баримталж буй хатуу, шударга байр суурийг хүндэтгэж, гаргасан алдаагаа засч залруулах арга хэмжээг нэн даруй авч, Мэн Ваньжоуг суллахыг уриалж байна. Америкийн үйлдэлтэй холбогдуулан манай улс цаашид авах хариу алхмуудыг боловсруулна” гэж тус мэдэгдэлд дурдсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС