Энэтхэг, Хятад хоёр улс маргаантай хилийн уулархаг бүс нутаг дээрээ ихээхэн хэмжээний цэрэг, зэвсэг хуримтлуулж эхэлсэн байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Хятадын мэдлийн Галваны хөндийн бүс нутагт Энэтхэг улс батлан хамгаалахын зориулалттай барилга байгууламж барьж байгааг эсэргүүцэж шаардлагатай хариу арга хэмжээг авж байна гэж Хятадын тал тайлбарласан байна.

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх өнгөрсөн Мягмар гариг мэдэгдэхдээ "Ямар ч улс бидний өмнө бөхийгөөсэй гэж бид хүсэхгүй байна. Бид ч хэний ч өмнө бөхийхгүй" гэсэн байна.

Хоёр улсын армийн дэслэгч генералуудын түвшинд хийгдэх уулзалт 6 дугаар сарын 4-нд товлогдсон байна. 1962 онд хоёр улс Гималайн ууланд цуст дайн хийснээс хойш үе үе хил дээр тулгарах болсон юм.

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх өмнө нь Дотоод хэргийн сайдын хувиар Монгол Улсад 2018 оны 6 дугаар сард айлчилж байсан юм.