Хятадын нэг тэрбум долларыг ашиглах тухай зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 онд УИХ-ын чуулганаар баталсан юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Хятадын нэг тэрбум долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг Хятадын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэхээр болжээ.  

Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүд,

  • Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл хийх
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл хийх
  • Өрсөлдөх чадвартай дээд боловсрол
  • Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих
  • Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих
  • Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах
  • Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах
  • Нүхэн гарц
  • Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.

Хятадын нэг тэрбум долларыг ашиглах тухай зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11-р сарын 26-нд УИХ-ын чуулганаар баталсан байдаг. Энэхүү зээл нь 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй ба эхний долоон жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.