Э.Мөнхтуяа
01 сарын 07, 2019
Гуанши Жуан автономит мужийн сургууль GPS-ийн байршуулагч суулгасан "ухаалаг дүрэмт хувцас" -ыг ашиглан сурагчид хичээлээ таслахгүй байх, тэдний ирц, аюулгүй байдлын талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх зорилгоор ашиглаж эхэлсэн талаар Хятадын хэвлэлүүд энэ долоо хоногт мэдээлжээ.
Гүйжү хот дахь 9 сургууль, Гуанши мужид хоёр сургууль тус мөрддөг дүрэмт хувцасыг танилцуулсан байна. Гуанши нь Хятадын ядуу муж бөгөөд хичээл таслалт өндөр байдаг.
Уг дүрэмт хувцасны чипийг үйлдвэрлэсэн гүйцэтгэх компанийн ажилтны мэдэгдсэнээр сурагчид дүрэмт хувцастайгаа сургуулийн бүсэд нэвтрэхэд тэдний ирсэн цаг, өдрийг тэмдэглэдэг. Мөн сурагчдын хөдөлгөөн тухайн бүсэд видеон дээр гардаг бөгөөд эцэг эх нь мобайл апп дээр тэднийг харах боломжтой.
Нүүрний таних технологи нь хүүхдийг дүрэмт хувцасаа солилцохоос урьдчилан сэргийлэх зорилготой.
Хэрэв сурагч сургуулийн танхимаас зөвшөөрөл аваагүй сургуулийг орхих бол дуут дохиог идэвхжүүлнэ. Хятад нь тандалтын технологийг хөгжүүлэх, ашиглах тал дээр дэлхийд тэргүүлэгч юм.
Коммунист нам нь Уйгарын лалын шашинт хүн амд тасралтгүй тандалтын үйл ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлж байна.
Томоохон хотуудад хүртэл үнэтэй цахилгаан машины ихэнх жолооч нар өөрсдийн машинууд мэдээлэл цуглуулж, "засгийн газраас хяналт тавих мониторингийн төв" рүү буцааж илгээдгийг мэддэггүй.
Гүйжоү мужийн Xiuwen ахлах сургуулийн хөдөлмөрийн холбооны тэргүүн Ван Пинг улсын мэдээллийн агентлагт бараг 1000 гаруй анхлан сурагчид технологиор тоноглогдсон хувцас өмсөөд сар гаруйн хугацаа болж байгаа тухай хэлжээ.
Эх сурвалж: https://www.businessinsider.com.au
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.