Peak.mn
11 сарын 13, 2025
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр “Цахим донтолтоос урьдчилан сэргийлж, сурагчдын оюуны хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг ерөнхий боловсролын 10 сургуульд хэрэгжүүлэхээр болжээ.
Хөтөлбөрийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс 2026 оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл долоон сарын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төсөл амжилттай хэрэгжсэн гэж дүгнэвэл нийслэлийн 178 сургуульд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөрийг НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын оюун ухааны академи хамтран хэрэгжүүлэх аж.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай материал, хэрэглэгдэхүүн (спортын өрөлтийн аяга, дэвсгэр, таймер, дэлгэц, гарын авлага гэх мэт)-ийг хангах, оролцогч сургууль бүрээс 3 багш болон дасгалжуулагчийг сурган мэргэшүүлж, эрх олгох 2026 оны тавдугаар сард оролцогч сургуулиуд хооронд “Оюуны спортын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулах юм байна. Түүнчлэн энэ хугацаанд сурагчдын төвлөрөл, зан төлөвийн өөрчлөлт, цахим хэрэглээ зэрэг үзүүлэлтэд суурилсан судалгаа, үнэлгээ хийж, хэрэгжилтийг тогтмол дүгнэж, үр дүнтэй туршлагыг нийслэлийн сургуулиудад түгээх ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.