ОХУ-ын Санкт-Петербург хотын “Мулахаста” дорно дахины бариа заслын төвийн мэргэжилтэн, уламжлалтын эмч Н.Алтанхундага зөвлөж байна.

Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт 34 хос мэдрэл салаалдаг. Эдгээр мэдрэлүүд нь хүний бүх эрхтэн системийн үйл ажиллагааг зохицуулахад оролцож байдаг.


Хүзүүний нэгдүгээр үе гавал ясны хооронд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, толгой эргэх, хэвтэж байхад ч эргэж байгаа мэт санагдах зовиур илэрнэ. 

Хүзүүний үе арагш урагш хажуу тийшээ гэх мэт хааш гулссанаас шалтгаалан бусад шинж тэмдэг болон өвдөлт мөн илэрдэг.


☯Хүзүүний 1-2 үений хооронд мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудах, толгой дагз орчмоороо өвдөх,чих шуугих ,эрүүний углуурга өвдөх зэрэг шинж илэрдэг. Хүзүү хааш мурийсан эргэснээсээ шалтгаалан бусад олон янзын шинж илэрдэг.


☯Хүзүүний 3-4 үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших,дагзаар халах зовиур байнга илэрнэ, Хүзүүгээ эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэх нь их. Хүзүүгээрээ бөхийх гэдийх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэнэ.

☯Хүзүүний 4-5,5-6 үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал ,мөр хөшиж өвдөх ,хүзүүгээрээ эргүүлэх хөдөлгөөн хийхэд чангарч өвдөх зовиур илэрнэ.

☯Хүзүүний 5-7 үеийн хоорондох мэдрэл дарагдахад мөрний үеэр өвдөх,гар бадайрах ,чинэрэх, удаан дарж унтсан мэт мэдээ алдах ,хуруунууд мэдээгүй мэт санагдах, сэрвээгээрээ бөгтийх зэрэг зовиур шинж илэрдэг

☯Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилон нойр муудах шинж илэрдэг..Цээж эгэм хавиар хөндүүрлэж өвдөнө.

☯Сээр нурууны 3- 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад хавирган завсраар хөндүүрлэж өвдөн,зүрх дэлсэх шинж илэрнэ.

☯Сээр нурууны 4-6 үеийн мэдрэл дарагдахад уушигны цусан хангамжид өөрчлөлт орох магадлалтай.

☯Сээр нурууны 6-7 үеийн мэдрэл дарагдахад зүрхний үйл ажиллагаа хэвийн бус болж, хэм алдагдах, санаа алдах, юм залгихад өвчүүний ард горойх шинж илрэн зовиурлана.

☯Сээр нурууны 7-8 үенд мэдрэл дарагдахад өрцний талаас зогисох, амьсгалахад амаргүй болох мэт ямар нэг зовиур мөн илэрч болдог.

☯Сээр нурууны 9-11 дугаар үеийн мэдрэл дарагдахад нойр булчирхай ,дэлүүний үйл ажиллагаа мууддаг.Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдоно.

☯Сээр нурууны 12, бүсэлхийн 1 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна. Мөн энэ үенд мэдрэл дарагдахад хөлийн ул тавхай хэсгээр өвдөх мэдээ алдах бадайрах,шилбэ үрүүгээ өгсөж өвдөх шинж илэрнэ.

☯Бүсэлхийн 1-2 нугаламын хоорондох үенд суулт өгсөн тохиолдолд 2 хөлийн өвдөгний үеэр өвдөн энэ үений цусан хангамж муудан яс ургалт үүсэх магадлалтай.

☯Бүсэлхийн 2- 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад мухар олгой үрэвсэх, бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудах, өтгөн хатах ,гэдэс түгжрэх зэрэг зэрэг шинж илэрнэ. Мөн хөлийн гуяны урд талаар, цавь орчмоор татаж чангарч өвддөг.

☯Бүсэлхийн 4- 5 дугаар үеийн мэдрэл дарагдахаад бүдүүн гуя дагаж хажуу талаар нь өвдөх тахимаар хөлөө жийхэд өвдөх зовиур илэрнэ. Мөн давсагны талаас шээс олон хүрэх, бага багаар шээх, мэдээгүй шээх зэрэг шинж илэрч болно.

☯Бүсэлхийн 5 дугаар үе болон ууцны 6 дугаар нугаламд суулт өгсөн үед хөлийн гуяны араар доош зураа даган өвдөж хөлийн эрээн булчин чинэрдэг.

☯Ууцны үенд суулт өгсөн үед ууц ташаа түнх гуя хэсгээр бадайрч өвдөн удаан суух хэвтэхэд бие чилж зовиур нэмэгддэг.

☯Бүсэлхий болон ууцны үеүүдийн мэдрэл дарагдахад нарийн гэдэсний талаас гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, гүйлгэмтгий болох зэрэг шинж илэрнэ. Мөн эмэгтэйчүүдийн эрхтэн талаас умай унжих,бэлгийн хөрөлт,үргүйдэл ,зулбалт , биеийн юмны мөчлөг алдагдах ,эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх түрүү булчирхайн үйл ажиллагаа доголдох зэрэг шинж илэрч болно.