Хууль бусаар 4640 ширхэг тоглоомтой чихэр хил нэвтрүүлэхийг завдав

Х.Оргил
10 сарын 24, 2019

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-ны өдөр иргэн З нь БНХАУ-аас 43 хайрцаг 4640 ширхэг тоглоомтой чихэр гэх бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулах завджээ.

Тэд тоглоомыг экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчин, гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох баримт бичгийн бүрдэлгүй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн саатуулжээ.

Холбоотой сэдвүүд

мхег тоглоом

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.