Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээтэй хяналтын явцад гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр шаардлага хангаагүй “Хар чавга” (орос, хятад гэх, ястай, ясгүй, задгай, кг)-нуудаас сонгон 8 удаагийн дээж авч шинжилжээ.

Хими, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад лабораторийн сорилтын дүнгээр тус дээжийн 75%-д ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж (Phytonemus  pallidus) өндөг үржсэн, өнгө хувирсан зөрчил илэрсэн байна.

Иймд ХЭРЭГЛЭГЧ ТА! Зөвшөөрөгдсөн газраас өөр ил задгай шаардлага хангаагүй газар буюу хувь хүний гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаажилтгүй, хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдсөн шинж тэмдэг  бүхий бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Таны сонгон худалдан авсан хүнсний бараа, бүтээгдэхүүн стандарт шаардлагыг хангахгүй байх тохиолдолд буцаах, хариуцлага тооцох хаягтай байх ёстойг анхааруулъя. Эрүүл аюулгүйн хүнсний хэрэглээ Таны сонголтоос шалтгаална.