"Лантуун дохио" төрийн бус байгууллагаас санаачилан хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилгын нээлтийн ажиллагаа энэ сарын 15–17-ны өдрүүдэд болно. Тус нээлтэнд “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн тавигдах бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг хөндсөн гэрэл зургуудыг дэлгэн харуулах юм байна.