"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Ид шидийн уут" аяныг хоёр жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн билээ. Тусламж хэрэгтэй байгаа нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн, өвлийн өвгөний дүрд хувиран бэлэг түгээдэг энэ аян энэ жил ч бас үргэлжилж байна. 

Аянд хамрагдахыг хүссэн хүн бүрт энэ боломж нээлттэй оролцохыг хүссэн хүмүүс захидал дайжээ. Захидалд "Олон зуун хүмүүс Ид шидийн уут аянд нэгдэн хүүхдүүдэд өгөхийг хүссэн бэлгээ өвлийн өвөөгөөр дайж байна. Бид бэлэгнийхээ 70 хувийг дулаахан шинэ хувцас, ном, малгай ороолт гэх мэт үлдэцтэй зүйлээр бүрдүүлж харин үлдсэн 30 хувийн амттан чихэр ундаагаар дүүргэдэг. Одоо харин чихэр ундаа ууттай боосон бэлэг тунчиг бага үлдэж хувцас хэрэгсэл хангалттай сайн цуглав. Хэрвээ та хараахан нэгдэж амжаагүй байвал модон чихэр, ундаа, амттан, шар доктор, маамуу, өндгөн шиколад, чихэр, сэлтийг хандивлаж болно" гэжээ. 

Өнгөрсөн жил энэ аянд  220 сайн дурынхны оролцоотой, 13 улсын Монголчуудын тусламжтайгаар явуулжээ.