Өнөөдөр бол үндэсний өгөх өдөр. Ид шидийн орон 2 төслийн баг өгөх өдрийг тохиолдуулан аян өрнүүлж байгаа бөгөөд таны өгсөн хандив болгон 2 үржих юм байна. Хэрэв та 20,000 төгрөг хандивлавал тэр чинь нэг үржээд 40,000 төгрөг болж хандивлагдах аж.

Өнөөдөр 00:00 цагаас 11 сарын 1-ний 00.00 цаг буюу зөвхөн 24 цаг үргэлжлэх энэхүү аянд өглөөний 9 цагийн байдлаар 25 сая төгрөг цуглаад байна гайхалтай биш гэж үү?

Та буян үйлдэж бяцхан зүрхнүүдэд бодит туслалцаа үзүүлэхийг хүсвэл: Хаан банк, Лантуун дохио ТББ, 5011455609 тоот дансанд хандиваа шилжүүлэхэд л хангалттай. Таны хандив "Ид шидийн орон 2" төслийн барилгад чухал хувь нэмэр болох бөгөөд залуус хүйтрэхээс өмнө тус барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.


"Ид шидийн орон 2" төслийн хундаамыг таван сарын өмнө тавьжээ. Одоогоор тус барилгын ажил 80-аас илүү хувьтай явж байгаа юм.