Буяндэлгэрийн Мөнхчимэг
08 сарын 30, 2021
Peak.mn байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн нам, хүчнээс хараат бус байж хүүхдийн хүмүүжил, боловсрол, тогтвортой хөгжлийн сэдэвт хамаарах мэдээ мэдээллийг нийтлэлийнхээ ерөнхий бодлого болгон баримталж ирсэн билээ.
Энэхүү бодлогынхоо хүрээнд бид “Уурлах уу, учирлах уу” төслийг эхлүүлэн уншигч, үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.
Хүүхэд гэр бүлд зориулсан “Уурлах уу, учирлах уу” зорилтот төсөл нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ эцэг эхчүүд заавал анхаарах, орхигдуулж болохгүй сэдвийг онцлох болно.
Тухайлбал хүүхдэдээ хэрхэн дадал зуршил суулгах, бүтээмжтэй, зорилготой хүн болж өсөхөд анхаарах зүйлс зэрэг эцэг эхчүүдийн орхигдуулж болохгүй сэдвийг онцолно.
Бид энэхүү зорилтын төслийнхөө хүрээнд сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч багш, эмч, гэр бүл судлаач зэрэг чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтарч цуврал мэдээллийг хүргэх юм.
Хүний төлөвшлийн шатны эхэн үе буюу бага насандаа олж авсан хүмүүжил, дадал зуршил, сурах арга барил нь ирээдүйд ямар хүн болох эсэхийг шийддэг тул энэхүү сэдвийг чухалчлан сонголоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.