Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмч, эмнэлэгийн байгууллагатай холбоотой зарим тоон мэдээллийг танилцууллаа. 

Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 13 мянга орчим их эмч ажилладаг байна.Үүнээс, 

Их эмч- 78.7%
Уламжлалт анагаах ухааны их эмч - 8.8%
Нүүр ам судлалын их эмч - 12.5%-ийг тус тус эзэлж байна.

Нийт ажилчдын 76,5 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ажээ. 

Их эмч нарыг төрөлжсөн мэргэшлээр нь авч үзвэл дотрын эмч 1313, эх барих эмч 876,  мэс заслын эмч 588 байна. 


Их эмч нарыг ажиллаж буй байгууллагаар харвал: 

  • Хувийн ортой, үүдэн эмнэлэгт- 4,636 (41%)
  • Өрх, сумын эмнэлэгт - 2,312 (21%)
  • Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт - 2,700 (24%)
  • Төрөлжсөн эмнэлэг тусгал төвүүд- 1,533 (14%) нь ажиллаж байна.

Төрөлжсөн мэргэжлийн их эмч нараас хамгийн их буюу 1,313 нь дотрынх, хамгийн бага буюу 24 нь настны эмчээр ажилладаг.

Одоогоор манай улсад 721 хүүхдийн эмч ажиллаж байгаа нь 0-18 насны нийт хүүхдийн тоонд харьцуулбал нэг эмчид 1200 хүүхэд ногдохоор байгаа юм.