"Атрын III аян"-ыг үргэлжлүүлэх, "Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд  БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг иргэн, аж нэгжид 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ. Тодруулбал, улсын төсвийн 1.83 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 720 иж бүрдэлийг  хүлээн авах авсан байна.  

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Энэхүү хүлэмжийг иргэд, аж ахуй нэгжид олгосноор хүлэмжийн талбай 68.8 мянган м2 талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болох юм. Эдгээр хүлэмжүүд нь Монгол орны нөхцөлд ашиглагдаж туршигдсан, барьж ашиглахад хялбар, эдэлгээний хугацаа урттай, өртгөө богино хугацаанд нөхдөг зэрэг олон талын ач холбогдолтой.

Бид цаашид өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн жилийн турш шинэ ургацын ногооны тогтвортой хангамжийг бий болгоход анхаарч ажиллах болно” гэв.