Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авахаар Эрүүгийн цагдаагийн албанд баривчлан авчирсан.

Тэгвэл дөнгөж сая түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас гарган авч явлаа. Одоогоор хаашаа авч явж буй нь тодорхойгүй байна. 

Түүний өмнө "Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг мөн Эрүүгийн цагдаагийн албанаас авч явсан юм.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн албанд Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон байцаалт, Монголын зэс корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар мэдүүлэг өгч байна.

Тэднийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар АТГ болон ЦЕГ-аас баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн албанаас гарч явж буйг 29:05 минутаас үзнэ үү.