"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хоёр сарын өмнө хориглосон билээ.

Тэгвэл энэ сарын 20-нд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлт гаргасан тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Харин хэргийн бусад оролцогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.